Улаан-Үдийн тэмдэглэл

Орос Монголын иргэд 2014 оны 9-р сараас визгүй зорчих болсноор олон мянган хүн харилцан айлчилж, аялал жуулчлал, худалдаа бизнес идэвхжиж эхэлжээ. Хойд хөрштэй холбосон 3485 км хилийн шугамын бараг гуравны нэг нь Буриадын Бүгд Найрамдах Улсад ноогддог. Оросын Холбооны Улс 83 нэгжээс бүрддэгийн 21 нь өөрийн үндсэн хууль, засгийн газар, хэлтэй гэхдээ холбооноос гарах, бие даах эрхгүй “бүгд найрамдах улсууд” байдаг.

Уржигдар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа эхний 100 хоногийн ажлыг олон нийтэд тайлагнав. Нэг цагийн илтгэлдээ тэр 30 гол ажлаа онцолж, 2016 онд “эрчимт эмчилгээнд” орсон эдийн засгийг 2017 онд “энгийн тасагт” шилжүүлсэн бол 2018 онд энэ “хүнийг” эмнэлгээс гаргаж, гэрт нь аваачаад, эмчлээд 2019 онд ажилд нь оруулж, 2020 оноос ажлаа хийж, цалинтай тогтвортой ажиллахаар болгоно гэлээ.

Хөрөнгөө нэхэмжлэх нь

Нийтийн хөрөнгө болох нийслэлийн газруудыг хот, дүүргийн болон БОАЖЯ-ны үе үеийн удирдлага зохион байгуулалттайгаар үгсэн луйвардаж, ил далд зарж борлуулан баяжих хэрэгсэл болгосоор ирснийг Улаанбаатарын иргэд бид хичнээн удаан тэсэх ёстой юм бэ? Тэснэ тэснэ гэхэд тийм удаан, 20-30 жилээр тэсэж болох уу?

Монголын эдийн засгийн өнөөгийн дампуурлын суурь шалтгаан бол үнийг зах зээл биш засгийн газар тогтоож буй хэзээ ч, хаана ч үр дүнд хүргээгүй мунхаг, популист үйл ажиллагаа юм.

Илрэлтэй нь биш, угшилтай нь байлдах

Манай нийгэм тогтворжоогүй, хувь хүн нь төлөвшөөгүй байгаа учраас цаазын ялыг халсан нь буруу алхам байсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.16-нд мэдэгдэв.

ДҮН ГАРЛАА

Монголчууд бид эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож үндсэн хуулиндаа тунхаглаад хориод жил боллоо. Улс орны хөгжлийн хэмжүүр бол иргэдийн элбэг хангалуун, энх тайван амьдрал билээ.

АМИН ЧУХАЛ САЛБАР

Уул уурхай бол Монгол улсын амин чухал салбар. Хүн ам цөөн, Улаанбаатар хотоос бусад газраа маш сийрэг суурьшсан, мал аж ахуй болон түүнээс гаралтай цөөн бүтээгдэхүүнээс өөр үйлдвэрлэлгүй монголчууд юуны өмнө байгалийн нөөцөө эрж олох, олборлох замаар анхан шатны капиталын хуримтлалтай болох гэж зүтгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвтэй үндэсний зөвлөгөөнийг өнгөрөгч Баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Уул уурхай ба дэд бүтцийн талаар хэлсэн үгээ би үүгээр толилуулж байна.

Эрүүл мэндийн салбарын аль хэсэгт, ямар түвшинд авлига байгаа, авлигын суурь шалтгаан нь юу болох талаар мэдээлэлтэй хэлэлцэх шаардлага эдүгээ монголын нийгэмд үүсээд байгаа юм. Яг энэ зорилгоор Дефакто институцаас телевизийн ээлжит мэтгэлцээнээ 12 дугаар сарын 1-нд зохион байгуулав. Мэтгэлцээнийг 2014 онд Азийн Сангаас хараат бус, төрийн бус байгууллагаар хийлгэсэн “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны дүнг танилцуулж эхлүүлэв.

Эдүгээ уул уурхайн салбаргүйгээр Монгол улсыг ч, эдийн засгийг нь ч төсөөлөх аргагүй болжээ. Энэ салбарт улсын экспортын орлогын 86, аж үйлдвэрийн 71, эдийн засгийн 18, төсвийн орлогын 30 хувь нь тус тус бүрдэж байна. 2014 онд Монгол улс 1.2 сая тонн зэс борлуулж 4.5 их наяд, 25 сая тонн нүүрс борлуулж 1.4 их наяд, 7.5 тонн алт борлуулж 543 тэрбум төгрөг тус тус олжээ. Энэ гурав нийлээд 6.5 их наяд төгрөг, буюу эрдсийн экспортын бараг 90 хувийг эзэлж буйг Ашигт малтмалын газраас (АМГ) мэдээлжээ.

УИХ банкны тухай хуулийг өөрчлөх гэж байна.

ГУУЛИН ТӨСӨВ

Шинэ зуунтай уралдан Монгол улсын Их хурал (ИХ) нэгэн гаж зуршилтай боллоо. Уг нь ИХ-ын үндсэн үүрэг бол хууль батлаж, түүнийг биелүүлэхийг гүйцэтгэх засаглалаас шаардах явдал юм.

Монголын багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлаад байгаа аравдугаар сард Дефакто мэтгэлцээнийг боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд, түүнийг яаж шийдэх тухай сэдвээр зохион байгуулав.

Зан үйлийн эдийн засаг

Таны цалинг 950 мянга гэж байгаа ч, яг үнэндээ 1.054 сая, учир нь тийм мөнгө ажил олгогчоос гардаг бөгөөд дөрөвний нэгийг нь төр авчихдаг гэсэн үг.

Ачаалж байна ...